Ажлынхаа хажуугаар долоо хоногт 10 цагийг зориулж

Чанартай контент бүтээх
цогц системийг

Бүх түвшний хүмүүст зориулагдсан Content University-д нэгдэж
чанартай контент бүтээх системд суралцан, хувийн брэндээ хөгжүүлж,
давхар орлогын сууриа эхлүүлээрэй.

ТРЕЙЛЕР

Нэн түрүүнд...

Би юу эзэмших вэ?

Стратеги, төлөвлөлт & AI

“Зөв” төлөвлөж, цагаа хэмнэнэ

Өөрийн чиглэл, үзэгчдээ тодорхойлж, 90 хоногийн контентын төлөвлөгөө гаргана. Судалгаа хийх, санаагаа хөгжүүлэх, зохиолоо сайжруулахад AI ашиглаж, Notion дээр ажлаа цэгцэлснээр видео бүрийг тэгээс эхлэхгүй.

Ярих & Бичих ур чадвар

Цэгцтэй бичиж, итгэлтэй ярина

Хэлэх санаагаа цэгцэлж, үзэгчийн анхаарлыг татах эхлэл, ойлгомжтой өрнөл, тодорхой төгсгөлтэй зохиол бичнэ. Өөрийн туршлагаа сонирхолтой түүх болгон ярьж, камерын өмнө энгийн, байгалийн яриагаар өөрийгөө илэрхийлж сурна.

Зураг авалт & Эдит

Чанартай видео эвлүүлнэ

Өөрт байгаа төхөөрөмжөөрөө гэрэл, дуу, кадраа зөв тохируулж, санаагаа үзэхэд сонирхолтой видео болгоно. CapCut-аар эхэлж, DaVinci Resolve дээр эвлүүлэг, өнгө, дуу, хэмнэлийг илүү гүнзгий эзэмшинэ.

Контентоос орлого олох

Давхар орлого олох аргаа сурна

YouTube-ийн зар сурталчилгаа, брэндийн хамтын ажиллагаа, өөрийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ гэсэн орлогын боломжуудыг ойлгоно. Өөрт тохирох чиглэлээ сонгож, хамтрах санал болон орлого олох эхний туршилтын төлөвлөгөөгөө бэлтгэнэ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

Гэхдээ нэг чухал зүйлийг мартаж болохгүй...

Контент бүтээгч болно гэдэг нь зүгээр л олон дагагчтай болохын нэр биш.

Харин бидний зорьж буй контент бүтээгч бол...

  • Бүтээсэн контентоороо бахархдаг.
  • Өөрийн дуу хоолойгоор бусдын амьдралд үнэ цэн нэмдэг.
  • Дуртай зүйлээ ажил болгож, үзэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээдэг хүн юм.

БАГШ: BURII

Сайн уу?
Намайг Бүрий гэдэг👋

2020 онд анхны контентоо бүтээхдээ би бүтэн цагийн ажилтай, контент бүтээх ямар ч туршлагагүй нэгэн байлаа.

Ажлынхаа хажуугаар бүхнийг тэгээс нь сурч эхэлж билээ.

Бүрий подкаст ярилцлагын үеэр

15 сарын дараа
100,000 sub-тай болсон 📈

Өдгөө Монголын хамгийн олон дагагчтай боловсролын суваг болж, 3 жилийн өмнө өөрийн бизнесээ эхлүүлсэн.

Контент бүтээхээс гадна судалгаанд олон цаг зориулжээ.

Сурсан зүйлээ туршиж, дараагийн видеогоо сайжруулах үйл явц надад хамгийн их амттай байдаг.

6 жилийн хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлага маань өдгөө бусадтай энэ бүхнээ хуваалцахад хүргэсэн.

Бүрий зураг авч буй нь
31.3M+YouTube үзэлт340K+YouTube дагагч90K+Instagram дагагч

Контент бүтээгч болсноос хойш хамгийн том өөрчлөлт бол сонголт хийх эрх чөлөө.

Өнөөдөр би хайртай хүмүүстээ цаг гаргаж, ээлжийн амралтаа хүлээлгүйгээр хүссэн үедээ, хүссэн газар руугаа аялдаг болсон.

Дэлхийн 40 улсаар аялна гэдэг төсөөлөхөд ч хол санагддаг мөрөөдөл байж билээ ✈️

Харин одоо хаана, юу хийх, цагаа хэнд зориулахаа өөрөө сонгох боломжтой болсон нь миний хувьд хамгийн том өөрчлөлт байлаа.

Контент бүтээж эхэлсэн нь
миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсан.

Тэр замд хуримтлуулсан мэдлэг, туршлагаа нэгтгэж, системчлэн Content University-д багтаалаа.
Анх эхлэхдээ надад байсан асуулт, тулгарч байсан бэрхшээлүүдийг бодолцож, ажлынхаа хажуугаар контент бүтээхэд тань туслахыг зорьсон юм.

Хүмүүст хэрэгтэй мэдлэгийг ойлгомжтой хүргэх нь миний эрхэм зорилго. Content University бол тэр зорилгын үргэлжлэл.

Хамтдаа суралцаж, дуртай зүйлээ ажлаа болгоё!

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА

Доорх бичлэг дээр дарж комьюнитигийн бүтэцтэй танилцаарай.

Content University сургалтын танилцуулга бичлэгийн зураг
6БҮЛЭГ111ХИЧЭЭЛ12ЦАГ8СОРИЛТ

Хичээлийн агуулга нь үнэхээр сайн уу?

АГУУЛГАА ХАРААД ТА ӨӨРӨӨ ДҮГНЭ.

Анхлан эхэлж байгаа ч, контент бүтээх туршлагатай ч мэдлэгээ тэлж, шинэ арга барил эзэмшинэ. Санаа гаргахаас эхлээд нийтлэх хүртэлх бүхий л нөү-хауг багтаасан бөгөөд хүн бүр өөрт тохирсон хурдаараа суралцан хөгжүүлэх боломжтой.

10,000 цаг зарцуулж хуримтлуулсан мэдлэг, туршлагаа 111 хичээлд багцаллаа.

👋 Контент Бүтээгч Сэтгэлгээ

Зорилгоо тодорхойлж, төгс хийх гэсэн дарамтаа даван, контент бүтээж эхлэх хандлага, дадлаа төлөвшүүлнэ.

  • ♙ 2.1 – Модулийн танилцуулга
  • ♙ 2.2 – YouTube суваг нээх
  • ♙ 2.3 – Контентийн санаа гаргаж, төлөвлөгөө зохиох
  • ♙ 2.4 – Орчноо бэлдэх
  • ♙ 2.5 – Анхны зураг авалт
  • ♙ 2.6 – Анхны видео эвлүүлэг
  • ♙ 2.7 – Контентоо нийтлэх
  • ♙ 2.8 – YouTube Analytics-тэй танилцах
  • ♙ 2.9 – Контент бүтээхийг хөгжилтэй болгох
  • ♙ 2.10 – Ангийн даалгавар

🚀 0-ээс 100K руу Хүрэх Систем

Ажлынхаа хажуугаар долоо хоногт 10 цаг зарцуулах хуваарь гаргаж, санаанаас нийтлэл хүртэлх ажлаа системчлэн, AI ашиглан цаг хэмнэх аргуудыг сурна.

Дэлгэрэнгүй хичээлийн жагсаалт удахгүй нэмэгдэнэ.

💬 Ярих & Бичих Мастер Класс

Үзэгчийн анхаарлыг эхнээс нь татаж, дуустал нь үзэх сонирхол төрүүлэх түүхийн бүтэц, видео зохиол бичих аргыг сурна.

Дэлгэрэнгүй хичээлийн жагсаалт удахгүй нэмэгдэнэ.

🎥 Зураг Авалт & Эдит

Бичлэгээ цэгцтэй, сонирхолтой эвлүүлж, агуулгаа оновчтой илэрхийлэх гарчиг, үзэгчийн анхаарал татах нүүр зураг бүтээж сурна.

Дэлгэрэнгүй хичээлийн жагсаалт удахгүй нэмэгдэнэ.

💰 Орлого Болгох нь

Брэндийн хамтын ажиллагаа, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг орлого олох боломжуудыг судалж, өөрт тохирох чиглэлээ тодорхойлно.

Дэлгэрэнгүй хичээлийн жагсаалт удахгүй нэмэгдэнэ.

Инстаграм Хөгжүүлэлт

Профайлаа цэгцэлж, Reels, Stories болон постоор шинэ үзэгчдэд хүрэх, дагагчдынхаа оролцоог нэмэгдүүлэх, хувийн брэндээ хөгжүүлэх аргуудыг сурна.

♙   УДАХГҮЙ
12-р сард

Подкаст Контент

Подкастынхаа сэдэв, форматыг тодорхойлж, сонирхолтой ярилцлага хөтлөх, дуу, дүрсээ бичих, эвлүүлэх, нийтлэх үндсийг сурна.

♙   УДАХГҮЙ
1-р сард

Гэхдээ мэдлэг дангаараа хангалтгүй...

ХУВИЙН ЗӨВЛӨГӨӨ & КОМЬЮНИТИ

Комьюнити

Ижил зорилготой контент бүтээгчидтэй танилцаж, санаагаа хуваалцан, хамтдаа хөгжөөрэй. Дараагийн хамтрагч, найз нөхдөө олж, нэгнээ дэмждэг хүрээллийн нэг хэсэг болоорой.

Q&A уулзалт

Долоо хоног бүр, хүн бүрд нээлттэй. Асуултаа шууд асууж, гацсан зүйлээ хамтдаа ярилцаад, дараагийн бүтээлдээ хэрэгжүүлэх тодорхой санаа, зөвлөгөө аваарай.

Хувийн зөвлөгөө

Комьюнитид нийтэлсэн бүтээл бүрд тань би өөрөө санал, зөвлөгөө өгнө. Юу нь сайн болсон, юуг сайжруулах хэрэгтэйг мэдэж, дараагийн контентоо илүү итгэлтэй бүтээгээрэй.

Намайг анх эхлэхэд чиглүүлж, туслах хүн байгаагүй.
Тийм хүн байсан бол би маш их цаг хэмнэх байлаа 🥲
Тиймээс Content University-д би гишүүн бүрийн контент дээр ажиллаж,
юуг хэрхэн сайжруулах талаар сар бүр тогтмол санал, зөвлөгөө өгөхөөр шийдлээ.

КОНТЕНТ БҮТЭЭГЧ БОЛОХОД

БЭЛЭН ҮҮ?

Content University
  • ✓

    12+ цагийн үндсэн хичээлүүд: Сувгаа анхлан нээхээс чанартай контент бүтээх, тогтмол орлого олох системээ бүрдүүлэхийг алхам алхмаар.

  • ✓

    Шууд ашиглах бэлэн материалууд: Контент төлөвлөх Notion загвар, өнгө засалтын LUT, камер болон дууны бэлэн тохиргоо, миний ашигладаг AI, дуу, дүрсний платформуудын зөвлөмж.

  • ✓

    Хамтдаа хөгжих комьюнити: Ижил зорилготой бүтээгчидтэй танилцаж, санаагаа солилцон, хамтрагчаа ол.

  • ✓

    Сар бүрийн хувийн зөвлөгөө: Таны контентод Бүрий өөрөө сар бүр дүн шинжилгээ хийж, тодорхой зөвлөгөө өгнө.

  • ✓

    Долоо хоног бүрийн Q&A: Асуултаа шууд асууж, дараагийн алхмаа тодорхойлоорой. Зарим сард зөвхөн гишүүдэд зориулсан танхимын сургалтууд мөн багтана.

НЭГ САРЫН

10 ₮Төлбөрийн урсгалын түр туршилтын үнэ
30 хоногийн эрх. Автоматаар сунгахгүй.

ИЖИЛ ТӨСТЭЙ СУРГАЛТУУДААС *10 ДАХИН ХЯМД ҮНЭ*

ЭРГЭЛЗСЭЭР Л БАЙНА УУ?

Хичээлүүдээ бүрэн үзэж, бүх сорилтоо биелүүлсэн ч таны хүлээлтэд нийцэхгүй байвал 14 хоногийн дотор бидэнд имэйл илгээгээрэй.
Бид таны төлбөрийг 100% буцаан олгоно.

14 хоногийн мөнгө буцаах баталгаа

СОНГОЛТ ТАНЫ ГАРТ.

ХОЙШЛУУЛАХ 😩

  • Санаагаа хэрэгжүүлэлгүй үлдээнэ.
  • Энд тэндхийн зөвлөгөөг цуглуулсаар, яг юунаас эхлэхээ шийдэж чадахгүй явна.
  • Цаг зав, онгодоо хүлээж, контент бүтээх ажлаа дахин хойшлуулна.
  • Асуулт, бэрхшээл бүрээ ганцаараа шийдэх гэж оролдож, гацсаар л байна.

ОДОО ЭХЛЭХ 😄

  • Хэнд, юу хүргэхээ тодорхойлж, бусдад хэрэгтэй контентоо итгэлтэй бүтээнэ.
  • Энд тэндээс хайхын оронд алхамчилсан төлөвлөгөөгөөр үр чадвараа хөгжүүлнэ.
  • AI болон өөрт систем ашиглаж, ажлынхаа хажуугаар тогтмол контент бүтээж сурна.
  • Контентдоо санал зөвлөгөө авч, ижил зорилготой хүмүүстэй хамтдаа хөгжинө.
FAQ

Түгээмэл
асуултууд

Өөр асуулт байвал
бидэнтэй шууд холбогдоорой.

Болно. Эхний хичээлүүд анхлан эхлэгчдэд зориулагдсан бөгөөд өөрийн хурдаар суралцах боломжтой.

Үгүй. Өөрт байгаа төхөөрөмжөөрөө гэрэл, дуу, кадраа зөв тохируулж эхлэх аргыг үзнэ.

Эргэлзээтэй байвал бидэнтэй холбогдоорой. Хуудаст тайлбарласан 14 хоногийн буцаалтын нөхцөлийг хамт шалгаж, хүсэлтийг шийдвэрлэнэ.

Хөтөлбөрийн агуулгыг дээрээс дэлгэрэнгүй харж, өөрийн зорилго болон цагийн боломжтойгоо харьцуулаарай. Нэмэлт асуулт байвал бидэнтэй холбогдоорой.

Хичээлүүдийг эхлэлээс нь дараалалтайгаар сурах, комьюнитид асуух, бүтээл дээрээ санал авах боломжийг нэг дор багтаасан.